Төсвийн орлого 2,3 дахин өссөн дүнтэй байна

2021 оны 02 сарын 18

Орон нутгийн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 2,3 дахин өссөн дүнтэй байна.

Орон нутгийн төсвийн орлого энэ оны нэгдүгээр сарын байдлаар 7,9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна. Харин 18,7 тэрбум төгрөг төвлөрч төлөвлөсөн хэмжээнээс 2,3 дахин буюу 10,8 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Нийт орлогын 35,3 хувь нь татварын орлого, 64,7 хувь татварын бус орлого байгаа аж. Орон нутгийн төсвийн орлого төлөвлөгөөг Булган, Гурвантэс, Мандал-Овоо, Номгон, Сэврэй, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо сум 18,1-ээс 241 хувиар давуулан биелүүлсэн байна. Харин бусад сум төлөвлөгөөгөө тасалдуулжээ. 

Татварын нийт орлогын 84 хувийг хүн амын орлогын албан татвар эзэлж байгаа юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: