Нас баралт 12 хувиар буурчээ

2021 оны 02 сарын 18

Өмнөговь аймагт нас баралт 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тус аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар 2021 оны нэгдүгээр сард 22 хүн нас барж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар буурсан байна. Харин 138 эх амаржиж өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 9,8 хувиар буурчээ. 2019 оны нэгдүгээр сард 113 эх амаржиж, 32 хүн нас барсан байна. 

2020 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор Өмнөговь аймаг 71493 иргэнтэй болж өмнөх оноос 2,3 хувиар өссөн байна. Нийт хүн амын 14,4 хувийг 60-аас дээш насны ахмадууд эзэлж байгаа аж. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: