Дорнод, Сэлэнгэ аймагт хармаг тариална

2021 оны 02 сарын 17

"Хатан хармаг кластер" төслийн хүрээнд Дорнод, Сэлэнгэ аймагт аж ахуй нэгжүүд хармаг тариалахаар болжээ. 

Монгол орныхоо бүх аймагт хармаг тариалах зорилготой ажиллаж байгаа бөгөөд 30 сотоос багагүй буюу 400-аас дээш хармаг тариалах иргэн аж ахуй нэгжүүдэд тариалах хармагийн үрсэлгээний 50 хувийг үнэ төлбөргүйгээр өгч байгаа аж. Уг төслийг санаачлагч Б.Баярчимэг "Хатан хармаг" ХХК-ийг үүсгэн байгуулж хармагийн орцтой төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байгаа юм. Тэрээр энэхүү ажлаа 2012 оноос эхлүүлсэн бөгөөд эхний жилүүдэд хамрагний бут хамгаалах, хармагтаа судалгаа хийх, үрслүүлэх зэрэг ажлуудыг хийсэн байна. Одоогоор хармагийн цай, шүүс, нэрмэл, саван, чанамал, цэлцэгнүүр чихэр зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. 

Даршрамд дуулгахад өнгөрсөн онд Өвөрхангай аймгийн элсэн тасархайд тухайн төслийн хүрээнд хармагний тариалалт эхлүүлжээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: