Ганцаарчлан гадаад хэл сурах номоор үзэсгэлэн гаргажээ

2021 оны 02 сарын 17

Өмнөговь аймгийн Төв номын сан нийтийн уншлагын танхимдаа уншлага үйлчилгээ явуулж эхэлсэнтэй холбогдуулан гадаад хэл ганцаарчлан сурахад зориулсан номоор үзэсгэлэн гаргаж байна.

Уг үзэсгэлэн орос, англи, герман, солонгос, япон хэл сурах 30 гаруй гарын авлага дэлгэсэн байна. Энэ сарын 16-нд нээсэн үзэсгэлэн ирэх сарын нэгэн хүртэл үргэлжлэх юм. "Ганцаарчлан гадаад хэл сурахад зориулсан үзэсгэлэнг нээснээс хойш зургаан хүн үйлчлүүлээд байгаа. Аймгийнхаа нийт иргэдийг цар тахлын үед гэртээ өөрийгөө хөгжүүлэхэд цаг заваа зориулахыг уриалж байна" гэж нийтийн уншлагын танхимын номн санч Н.Даваасүрэн хэллээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: