"Малчин түмэндээ тусалъя" хандивын аян үргэлжилж байна

Өмнөговь /ХҮРМЭН/ Хүрмэн сумын ИТХ, ЗДТГ-аас өвөлжилт хүндэрсэн цаг үеийг эрсдэл хохирол багтайгаар даван туулах зорилгоор "Малчин түмэндээ тусалъя" хандивын аяныг өрнүүлж байна. Уг аянг 2020.12.15-2021.02.15-ны хооронд зохион байгуулж байгаа ажээ. Тус сумын ИТХ, ЗДТГ-аас энэхүү аяныг дэмжин хандив тусламж ирүүлж байгаа иргэд, ААН-үүд, байгууллага хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Ирүүлсэн хандив тусламжийн эд материалыг нэн шаардлагатай өрх айл, түнш багт нь хуваарилан, нэр зааж ирүүлсэн хандивыг тухайн өрхөд хүргүүлэх ажлуудыг тухай бүр зохион байгуулж байна. Хандиваар ирүүлсэн бэлэн мөнгө, эд материал, өвс тэжээлийг үнийн дүн, тоо ширхэгээр нь бүртгэн авч байгаа бөгөөд хандивын аяны үргэлжлэх хугацаа дуусмагц тайлан, мэдээг гаргаж мэдээлэх юм.
Сэтгэгдэлүүд: