Зарим сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна

2021 оны 01 сарын 31

Өмнөговь аймгийн зарим сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна.

Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар Ноён, Даланзадгад, Булган, Цогтцэций сумдын нутгаар салхи секундэд 18-20метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна гэлээ. Аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн гарц тааруу тул отор нүүдэл их байгаа юм. Иймд ялангуяа отор нүүдэлд яваа малчид, хол замд гарахаар төлөвлөсөн иргэд болгоомжтой байхыг анхааруулж байна. Аймгийн төв Даланзадгадад үзэгдэх орчин хязгаарлагдмал салхины хүч өндөр байгаа тул Засаг даргын 7 хоног бүрийн ням гарагт иргэдтэй уулздаг уулзалтыг цуцалсан байна. Хөдөө орон нутгийн малчдыг салхины хүч их байгаа үед боломжтой бол малаа бэлчээхгүй, малаа ойр бэлчээрт байлгахыг зөвлөж байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: