18-83 насны хүн эрүүлжүүлэгт орж байна

2021 оны 01 сарын 30

Өмнөговь аймагт хоногт дунжаар 22 хүн эрүүлжүүлэгт орж байгаа бөгөөд 18-83 насны хүн архидан согтуурсны улмаас саатуулагдсан аж. 

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 28-ны өдрөөс эхлэн 10-18 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрсөн юм. Бусад хугацаанд түүгээр үйлчлэх худалдан борлуулахыг хориглосон. Тус аймгийн Цагдаагийн газраас аж ахуй нэгжүүдийг аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр болон Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг хүслээ. Хэрвээ энэхүү шийдвэр болон захирамжийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох эсвэр 7-30 хоногийн хугацаатай баривчлах хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай аж. Харин аж ахуй нэгжүүдийн хувьд 5 сая төгрөгөөр торгох, тусгай зөвшөөрлийн эрхийг хасах хүртэл арга хэмжээг авах юм байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: