70530001 дугаарт залгаж асуудлаа холбогдох төрийн албаны ажилтанд хүргэх боломжтой боллоо

2021 оны 01 сарын 29

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санал хүсэлт хүлээн авдаг дугаараа опператорын сүлжээнд анх удаа холбогдлоо.

"Цахим Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд энэхүү сүлжээнд холбосноор төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулж байгаа юм. Иргэд 70530001 дугаарт залгаж өргөдөл, гомдол, мэдээлэл өгвөг байсан бол опператорын сүлжээнд шилжсэнээр хэлтсүүдтэй холбогдож тулгамдсан  асуудлаа шийдвэрлүүлэхэд дөхөм боллоо. Аймгийн ЗДТГ-ын ОНХА-ын мэдээллийн ажилтан Э.Мягмарсүрэн "70530001 дугаарт залгаснаар өргөдөл, гомдол, хүсэлтээ харъяа хэлтсийн мэргэжилтэнд шууд холбогдож хандах боломж бүрдэж байгаа юм. Хэн нэгний хувийн дугаараар холбогдох бус энэ дугаарт залгаснаар албан ёсны хариултаа зохих төрийн албан хаагчаас хүлээн авах боломжтой. Мөн аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг автомат хариулагчаас хүлээн авч болно" гэлээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: