Гурван сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай авто машин өглөө

2021 оны 01 сарын 27

Өмнөговь аймгийн Сэврэй, Хүрмэн, Ханхонгор сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай авто машин өглөө.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын албан хэрэгцээнд унадаг байсан автомашинуудыг дээрх 3 сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэж, сумын удирдлагуудад нь хүлээлгэн өгсөн юм. Энэ зун хур бороо багатай байсны улмаас өвөлжилт хүндэрсэн. Отор нүүдэл их байгаа тул сумдын удирдлагууд малчдаа эргэх, төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд унаа тэрэг эвдэрсэн, асуудал бэрхшээл олон тулгардаг. Аймгийн төвөөс алслагдсан Сэврэй, малчид оторчид олонтой Хүрмэн, Ханхонгор сумдад тулгарч байсан асуудлын нэгийг ийнхүү шийдвэрлэжээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэлтэй байна. Үүнээс гадна манай аймаг ногоон бүс болж сумдууд маань "Ковид-19" халдварын эсрэг сайн тэмцэж байна. Ийм үед зарим сумдын унаа эвдэрч өвөлжилт хүндрэлтэй байгаа газраа хүрч чадахгүйд хүрч байна. Тиймээс аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын албан хэрэгцээнд унадаг байсан автомашинуудыг шилжүүлж өгч байна" гэлээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: