Миний мэдэх Уянга

2021 оны 01 сарын 23

Говь нутгийн хүмүүсийг хатуужилтай, ажилсаг гээд магтах хүмүүс олон. Тиймээс би ийм булан нээсэн. Эхнийхээ дугаарт алтан хөршөө орууллаа. Би өөрийнхөө хэр хэмжээнд мэддэг бүхнээрээ тухайн хүнээ танилцуулахыг хичнээнээ.

Хөршийг маань Б.Уянга гэдэг. Түүнийг багш байхаас нь таних болж дээ. Харин АН-д ажиллах болсон цагаас нь бид илүү ойр болсон гэхэд болно. Нээх сүрхий намчирхал энтр гээд сүйд болдоггүй, хийж байгаа ажлаа л чин сэтгэлээсээ хийх гэж зорьдог шиг надад санагдсан. Бид хамтдаа "Элсэн сарнай" эмэгтэйчүүдийн клуб байгуулсан л даа. Гэхдээ тус тусынхаа ажилд дарагдаад түр орхисон. Бид хамтдаа 3 хүүхэдтэй залуу нэг гэр бүлийг гэр оронтой болгох сайн үйлсийн аяныг амжилттай өрнүүлж байлаа. Нөхөртэйгөө хоёул их даруухан, манай хөршүүдээс хамгийн найрсаг нь. Өөрсдөө санаачлаад сайн дурын зөндөө ажил хийдэг хэрнээ түүнийгээ би тэглээ гээд зарлаад байдаггүй. Жишээ нь Гурвансайхан ууланд өөрсдийнхөө хөрөнгөөр санамж бичсэн хөөрхөн модон самбарууд байршуулсан. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх зөндөө олон сургалтуудыг хийдэг. Үргэлж л инээмсэглэж яваа харагддаг юм. Ямар нэгэн зүйл санал болгоход яаж ийгээд бүтээх гэж зорьж явах. Бас хүмүүст туслахсан гэж хичээж байдаг Уянгаагаараа бахархдаг л юм. Одооны бүсгүйчүүдэд ийм зан бас ховор санагддаг шүү.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: