Нүүрсний экспорт нэмэгдлээ

2021 оны 01 сарын 21

Өмнөговь аймгийн хоёр боомтоор нүүрс тээвэрлэж буй машины тоо нэмэгдсэн бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газраас тус аймгийг "Ногоон бүс" болгож ажиллах үүрэг чиглэл өгч улс, аймгийн Онцгой комиссууд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрч буй аймгийн хувьд нүүрс экспортыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах талаар аймгийн удирдлагууд БНХАУ-ын Баяннуур хотын удирдлагуудтай цахим хурал хийж хоёр тал санал солилцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэхүү уулзалт үр дүнгээ өгч нүүрсний экспорт нэмэгдлээ.

Энэ сарын 20-ний өдөр Шивээхүрэн боомтоор 411 жолооч, 411 нүүрс тээврийн хэрэгсэл гарч, 411 жолооч, 411 нүүрс тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд БНХАУ-ын талд тээврийн хэрэгсэл хонуулаагүй байна. Тус боомтонд Даланзадгад сумын "Хатан заяат говь" эмнэлэгийн 10 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд нийт 664 нүүрс тээврийн хэрэгслийн жолоочид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийжээ.

 

Мөн өдөр Гашуунсухайт боомтын "гарах" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 415, бараа материал тээврийн автомашин 11, зэсийн баяжмал тээврийн автомашин 64, "орох" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 415, бараа материал тээврийн автомашин 11, зэсийн баяжмал тээврийн автомашин 64 тус тус нэвтэрсэн байна. Нийт гарсан 490 тээврийн хэрэгсэл, орсон 490 тээврийн хэрэгсэл тус тус нэвтэрлээ. БНХАУ-ын талд жолооч хоноогүй. БНХАУ руу 9 автобусаар 392 зорчигч /нүүрс тээврийн жолооч/ гарч PCR шинжилгээнд хамрагдсан аж. 

Өмнө нь Гашуунсухайт боомтоор л гэхэд 300 гаруй нүүрс тээврийн авто машин нэвтрүүлж байсан юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: