"Би гэртээ" дугуйланд 90 орчим хүнийг хамруулжээ

2021 оны 01 сарын 20

Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Би гэртээ" дугуйлангаар уучин, хаягдал эд зүйлээ сэргээх, чимэглэх урлал, сагс сүлжих сургалт явууллаа.

Энэ удаагийн сургалтанд аймгийн ГБХЗХГ-ын хамт олон хамрагдаж хаягдал сонингоор сагс сүлжих, гэртээ хуучирсан эд зүйлсийг шинэчлэн загвар дизайнтай болгох гэх мэт зүйлсийг сурсан байна. "Би гэртээ" дугуйлангаар дамжуулан ийнхүү найм дахь удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 90 орчим хүнийг хамруулжээ. Цаашдаа уг сургалт үргэлжлэх юм. Уншсан сонингоо хаях бус дахин ашиглах, гэртээ буй хуучирсан эд зүйлсээ дахин гоёж гэртээ сувинер урлах нь минимал амьдралын хэв маяг аж. Үүнийг эко урлаг гэдэг бөгөөд гэртээ шинэ өнгө төрх бий болгох, хэрэглээд дууссан гоо сайхны бүтээгдэхүүний сав, хүнсний бүтээгдэхүүний хаягдал шилэн болон пиовэр савыг будаж гэртээ чимэглэл хийх боломжийг бүсгүйчүүдэд зааж хаягдал гаргахгүй амьдарч болохыг уриалж байгаа аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: