Зэрлэг ан амьтанд зориулж 50 боодол өвс өгчээ

2021 оны 01 сарын 19

"Энержи ресурс" ХХК-аас Ханхонгор сумын зэрлэг ан амьтанд зориулж 50 боодол өвс өгчээ.

Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нөлөөллийн сумдын нэг Ханхонгор сумын нутагт буй зэрлэг ан амьтдыг цагийн хүндэд хамгаалахаар ийнхүү хамтран ажиллаж байна. Уг өвсийг Хан-Уул, Их-Ууланд тус тус тавихаар болсон бөгөөд эхний ээлжийн өвсийг Хан-Ууланд зэрлэг амьтдад тавьж өгсөн байна. Зун, намартаа бороо хур бага орсны улмаас бэлчээрийн гарц муу байгаа бөгөөд цагийн хүндрэл зэрлэг ан амьтанд ялгаагүй хүндээр тусч, идэш хоол муутай байгаа аж.

Мөн өвөлжилт хүндэрч байгаа энэ цаг үед "Энержи ресурс" ХХК-аас Ханхонгор суманд 500 боодол өвс, 100 уут тэжээл хандивласан байна. Тус хандивын өвс, тэжээлийг 100 хувь Хондот багийн малчдад зориулахаар сумын Онцгой комиссоос шийдвэрлэжээ. Уул уурхайн нөлөөлөлд уг багийн малчид өртдөг юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: