30 малчин өрхөд тус бүрт 400 мянган төгрөгийн тусламжийг үзүүлж байна

2021 оны 01 сарын 18

Даланзадгад сумын 30 малчин өрхөд тус бүрт 400 мянган төгрөгийн тусламжийг Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос өглөө.

Өмнөговь аймгийн зарим сумдад өвөлжилтийн байдалд хүндэрч малчин өрхүүд өвөл хаврыг хохирол багатай даван туулахад бэрхшээлтэй болоод байгаа юм. Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд "Энэ жил цаг хүнд байгаа учраас малчиддаа боломжийнхоо хэрээр тусламж хүргэж байгаа. Ирсэн өвч тэжээлийг хувиарлаж хямдралтайгаар олгож байна. Жилийн эцсийн малын тоогоор бүр өрхтөө 30 мянган төгрөгийн хүнсний тусламж хүргэсэн" гэлээ. Дээрх байгууллагуудаас зудын нэн өндөр эрсдэлтэй аймаг, сумдын малчдад туслах хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын 30 малчин өрхөд 240,000 төгрөгийг бэлэн мөнгө, 160,000 төгрөгийн малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг олгов. Өмнөговь аймгийн Улаанзагалмайн хорооны дарга Л.Энхжаргал "Өмнөговь аймгийн 9 сумын 270 өрх буюу нэг сумын 30 өрхөд энэхүү тусламжийг үзүүлж байна. Үүнийгээ дагалдуулан малын эрдэс тэжээлийн багцыг хэрхэн хэрэглэх заавар, "Ковид-19" халдвараас урьчилан сэргийлэх зөвлөмж, 2021 оны хуанли өгч байна" гэлээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: