Хармаг жимсний шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулжээ

2021 оны 01 сарын 18

"Хатан хармаг" ХХК хармаг жимсний шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж эхэлжээ.

Говь нутагт ургадаг хармаг жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг компани хармагийн олон төрлийн цай, шүүс, саван гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тус хамт олон хармаг жимсний чанамал үйлдвэрлэж эхэлснээ олон нийтэд танилцууллаа. Мөн үений шингэн, арьсны коллаген, кальци нөхөн, дархлаа дэмжих цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлж буйгаа зарласан юм. 

"Хатан хармаг" ХХК нь Хармаг кластер төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд хармаг жимсний орцтой олон төрлийн бүтээгдэхүүн хийж болох санааг олон нийтэд санал болгож байгаа юм. Түүний нэгээхэн хэсэг нь дээрх хоёр бүтээгдэхүүн аж. Хармаг жимс нь хүний биед олон төрлийн сайн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үүнд нүдний харааг сайжруулах, элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих, мөн судасны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг байна. Арьсыг нөхөн сэргээх, цайруулах зэрэг үр нөлөөтэй ажээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: