Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна

2021 оны 01 сарын 17

Өмнөговь /ГУРВАНТЭС/ Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн сумдад ажиллах үеэрээ Шивээрхүрэнгийн боомтын үйл ажиллагаа, нүүрс тээврийн явц, тулгамдсан асуудалтай танилцсан юм. Нарийн сухайтын бүлэг орд газарт нүүрс олборлолтын 6 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, улс хоорондын тээвэрлэлтийн 43 аж ахуйн нэгжийн 1134 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийдэг. МУ-ын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын "Уул уурхайн бүтээгдэхүүн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам"-ын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, нүүрс экспортыг хийж байна. Өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд БНХАУ-ын талд жолооч тээврийн хэрэгсэл хонуулахгүй байхаар зохион байгуулалтыг хийж байгаа аж. Шивээхүрэн боомтод холбогдох байгууллагын 120 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нүүрс экспортоо хэвийн явуулж байна.

Аймгийн удирдлагуудтай санал солилцож тулгамдсан асуудлыг танилцуулсан юм. Үүнд хилийн боомтод эмч сувилагч ажиллуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, спорт заал, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгийн байрны асуудлыг шийдвэрлэж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Аймаг орон нутаг боломжийнхоо хүрээнд дэмжиж асуудлыг шийдэж ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: