"Хөгжлийн цаг" уулзалтыг зохион байгуулж байна

2021 оны 01 сарын 17

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж долоо хоног бүрийн ням гарагт иргэдээ хүлээн авч уулздаг "Хөгжлийн цаг" уулзалтыг зохион байгуулж эхлээд байгаа юм.

Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймагт Арчилсан нам олонх иргэдийнхээ итгэлийг хүлээж аймаг орон нутгаа удирдан ажиллахаар болсон билээ. Тэдний дэвшүүлсэн "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөрийг иргэд дэмжсэн юм. Уг мөрийн хөтөлбөр дээрээ суурилан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Хийх ажилдаа иргэдийнхээ санаа бодлыг тусгах, тэдний саналыг сонсох зорилгоор ийнхүү "Хөгжлийн цаг" уулзалтыг хийж байгаа бөгөөд өнгөрсөн ням гарагт анхны уулзалтандаа аймгийн салбар бүрийн төлөөлөл, иргэд хөдөлмөрчдийг урьж тэдэнд тулгамдсан асуудал, санал бодол, шүүмжлэлийг сонсож хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар уулзалтад оролцсон зочид төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн юм. Иргэд аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртөө ард иргэдийн санал бодлыг тусгах, эргэх холбоотой хамтран ажиллах, үр дүн, ололт амжилт, алдаа оноогоо ил тод нээлттэй мэдээлэх, уул уурхайн компаниудын хариуцлагыг өндөржүүлэх, мал сүргийн тоо толгой бус чанарт анхаарах, "Ковид-19" цар тахлын үед сурагчдын цахим хичээлд онцгойлон анхаарах зэрэг асуудлыг хөндсөн.

Ням гараг бүрийн уулзалтанд хэн ч очиж болох бөгөөд орон нутгийнхаа хөгжлийн талаар аймгийнхаа удирдлагуудтай санал солилцох боломжийг олгож байгаа аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: