Нөөцөлсөн өвс, тэжээлээ мал бүхий айлуудад өгч байна

2021 оны 01 сарын 08

Баян-Овоо /ӨМНӨГОВЬ/ Малчиддаа өвөл хаврыг өнтэй давахад нь зориулан нөөцөлсөн өвс, тэжээлээ мал бүхий айлуудад тарааж өгөх ажил үргэлжилж байна.

Өмнөговь аймаг болон нийт нутгаар цаг агаар хүйтэрч өвөлжилт, хаваржилт хүндэрч эхэллээ. Энэ хүнд үед мал сүрэг тарга хүчээ алдаж эхэлж буйтай холбогдуулан Баян-Овоо сум нийт малчин өрхүүдэд өвс тэжээлээ хуваарилан олгосон юм. Мөн мал бүхий айл өрхүүддээ өвс тэжээлээ олгох ажил үргэлжилж байна. Малчид маань жихүүн өвөл, хахир хаврыг эрсдэл багатай өнөтэй сайхан давах болтугай хэмээн хүслээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: