Он гарснаас хойш 6900 ширхэг "С" зөвшөөрөл олгожээ

Он гарснаас хойш 6900 ширхэг "С" зөвшөөрөл тээврийн жолооч нарт олгосон байна.
Нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын дунд ихээхэн маргаан дагуулдаг зүйл нь энэхүү "С" зөвшөөрөл байдаг. Уг зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс улиралд нэг удаа, жилдээ дөрвөн удаа олгодог. Монгол улс үүнийг дангаараа шийдвэрлэдэггүй, БНХАУ-ын талтай зөвшилцсөний үндсэн дээр хоёр боомтынхоо хүчин чадлаас шалтгаалан тоо хэмжээг нь тогтоодог. Харин зөвшөөрлийг олгохдоо аж ахуй нэгжүүдээс ирсэн хүсэлтийн дагуу тэдний ирүүлсэн жолооч нарын нэрээр зөвшөөрөл олгодог байна. 2021 оны эхний улиралд 6900 "С" зөвшөөрөл олгосон бөгөөд үүнд Оюутолгойн тээврийн зөвшөөрөл багтсан байгаа аж.
Авто тээврийн үндэсний төвийн Хяналтын тасгийн дарга Г.Батболд "Оюутолгойн зөвшөөрлийг хасахаар нүүрс тээвэр дээр 6600 зөвшөөрөл байна гэсэн үг. Зөвшөөрлөө авсан тээврийн хэрэгслүүд хоёр хуваагдаад 45,45 хоногоор явж байгаа. Одоогийн байдлаар богинын эрээсэнд 3345 тээврийн хэрэгсэл явж байна" гэлээ. Цогтцэций сумаас Цагаан хад хүртэл 240 аж ахуй нэгж бий бөгөөд тэдгээрийн нийт 14 мянган тээврийн хэрэгсэл байгаа аж. Үүнээс богины тээвэрт 6 мянга орчим нь явдаг юм байна.
Сэтгэгдэлүүд: