Беларусь улсын Жодино хотоос тусламж иржээ

Даланзадгад суманд Беларусь улсын Жодино хотоос тусламж иржээ.
Беларусь улсын Жодино хоттой Даланзадгад хот нь найрамдалт харилцаатай хотууд болон хѳгжиж байгаа юм. Тухайн ажлыг тус хотын захирагч байсан Т.Алтансүх эхлүүлсэн бөгөөд тэдний тэтгэлгээр нутгийнхаа 15- н залууг их дээд сургууль, коллежид суралцуулж байгаа билээ. Эдгээр залуус эхнээсээ тѳгсѳн ирж Оюутолгой, Энержи гээд уул уурхайн топ аж ахуй нэгжүүдэд мэргэжлээрээ ажилд ороод байгаа юм. Харин энэ удаа нѳхѳрлѳлийн шугамаар 7 сая тѳгрѳгийн тусламжийг Т.Алтансүхийн нэр дээр ирүүлснийг Даланзадгад хотын онцгой комисст гардуулан ѳглѳѳ. Тэрээр "Хэрэгцээтээ газарт хэрэглэж цар тахлыг эрсдэл багатай даван туулахыг хүсэн ерѳѳе. Даланзадгад хотын ард иргэдэд тусламж илгээсэн Жодино хотын дарга Заблоцкий, Юнайтед белаз машинери компанийн Захирал эрхэм нѳхѳр Слободский нартаа маш их баярлалаа" гэсэн юм.
Сэтгэгдэлүүд: