1600км зам туулан малчиддаа туслаад иржээ
2021 оны 01 сарын 06

"Амь нэгтэй Гурвантэсчүүд" аянаар 1600км зам туулан малчиддаа туслаад иржээ.
Тус суманд өрнүүлсэн уг аянаа 12 сарын 31 нд хааж, уг аяны хүрээнд иргэд болон аж ахуй нэгжээс ирсэн хандив тусламжаа 1 сарын 2 -оос 6-ны хооронд Отрын бүсийн айлуудад хүргээд иржээ. Тэд нийт 1600 км зам туулан 5 сумаар дамжин оторчидтойгоо уулзаж, нутгийн сайхан иргэдийнхээ сэтгэлийн бэлгийг түгээн отор нүүдлийнх талаар хол яваа малчдынхаа сэтгэлийг сонсчээ. Нийтдээ 11 айл отор нүүдэл хийн нутгаасаа хол явж байгаа юм байна. Хандивын аянаар нийт 18 сая төгрөг цугларсан бөгөөд 886 малчин болон мал бүхий иргэдэд тусламж хүргээд байна.
О.Нэмэр
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: