Хүний төлөө өөрийгөө зориулсан Даагий эгч

2021 оны 01 сарын 06

Хүний төлөө өөрийгөө зориулсан Даагий эгч.

Түүнийг Даваацэрэн гэдэг. Соц үед худалдааны байгууллагат залуу насныхаа эрч хүчийг зориулсан энэ эмэгтэй сүүлийн 20 гаруй жилийг бусдын төлөө зориулж яваа нэгэн. Амьдрал нь нурсан, өрөнд баригдсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хоол хүнсгүй, ядарч туйлдсан гээд олон хүн түүнийг зорин очдог. Таг дуугай суугаад хүмүүсийн ярихыг л эхлээд тогтвортой сонсож дараа нь өөрийнхөө туслаж чадах зүйлээ хайдаг энэ эмэгтэй Христийн гэх тодотголтой Өмнөговийн хамгийн анхны сүмийг нөхрийн хамт үүсгэн байгуулсан хүн. Одоо ч тэрээр бусдын л төлөө амьдарч яваа түүнийг ямар их сэтгэлийн тэнхээтэй юм бэ дээ л гэж боддог. Тэр минь энэ минь ингэж тэгж ингэж л туслая гээд гүйж л явах. Цөхөрсөн хүний дотрыг онгойтол зөвлөгөө өгөөд гаргах тэрээр мэргэжлийн бус сэтгэл зүйч, үнэгүй зөвлөгөөг ямарч цаг харгалзахгүйгээр өгдөг буяны элч. Түүнийг "Өндөр ээж" л гэж боддог доо. Зөвхөн говийнхоо төдийгүй Монголын хоо өнцөг булан бүр, Орос, ӨМӨЗО, БНСУ гээд гадаадад суугаа монголчууддаа ч санаа тавьж явах. 2008 онд Даагий эгчтэй анх танилцаж байжээ. Түүнээс хойш одоо ч хүртэл хүндэлж, хайрлаж явна даа, энэ гайхам эмэгтэйг.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: