Миний мэдэх Цагдаагийн дэд хурандаа

2021 оны 01 сарын 06

Миний мэдэх Цагдаагийн дэд хурандаа.

Хүмүүс ярихдаа цагдаад ажиллаж байсан хүний ааш авир авах юм байхгүй болчихдог, яг хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг энэ нийгэмд ханддаг гэдэг юм билээ. Би ч бас тэгж бодож явсан үе бий бий. Харин тэр бодлыг минь ор мөргүй өөрчилсөн хүн миний онцлох Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Сайнбуян. Хүмүүсийг яаж зөв хандлагатай болгох, архинд донтогсодыг яаж зөв амьдралын хэвшил рүү хөтлөх вэ гэх зэргээр үргэлж нэг тийм гэгээн бодол тээж түүнийгээ ажил хэрэг болгохсон гэж өөртөө ажил зохиогоод бүтээх гэж явах. Энэ бүхэн нь түүний бичсэн шүлгийн мөртүүдээс харагддаг юм. Бид хамтдаа нэг зохиолч эгчийнхээ номыг хэвлүүлж бэлэг барьсан удаатай. Хүнд өвчтэй зохиолч эгчийгээ баярлуулж номыг нь гардуулж өгөх тэр торгон мөчид нулимс мэлмэрүүлж суусан уяхан хүн. Төрийн төмөр нүүрийг үзүүлэгч цагдаагийн хүн хэрнээ эрсдэл үүрэх байсан ч хамаагүй иргэдийнхээ талд зогсож, заавал төмөр нударгаар бус эвээр зарим зүйлийг зохицуулж болдгийг харуулж явсан удаатай. Гэхдээ эрх мэдэл, эд хөрөнгөнд хахсан нэгний талд бус энгийн иргэдийнхээ төлөө шүү дээ. Урд хөршөөс татаж ирдэг зарим барилгын бүтээгдэхүүнийг аймагтаа үйлдвэрлээд эхэлчихсэн үйлдвэрлэгч залуу. Ер нь тэгээд нэг гол шугам дээрээ зогссон бол найгаж ганхаад хэн нэгнийг дагаж хуйлраад байдаггүй зан нь маш их таалагддаг юм. Энэ үеийн эрчүүдэд ховордоод байгаа чанар шүү.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: