Миний мэдэх хармагчин Чимгээ

2021 оны 01 сарын 06

Миний мэдэх хармагчин Чимгээ.

Энэ удаад би "Галтуудын Баярчимэг" нэрээ хармагаар солиод удаж байгаа "Хатан хармаг" ХХК-ийн зөвлөх Бүдээгийн Баярчимэг бүсгүйг онцлов. Эмэгтэй хүний хүч сориод байдаггүй хүнд салбарын нэг тоосгоны үйлдвэрийг Өмнөговьтоо босгож тэрээр тухайн компанийхаа нэрээр нутагтаа танигдсан энэ бүсгүй бид хоёр 1994 оноос өнөөдрийг хүртэл үерхэж нөхөрлөж яваа бүсгүйчүүд. Найзын хувьд нэгнээсээ хэзээ ч уравдаггүй үнэнч зантай түүнийгээ би заримдаа жаахан өмөөрчих гээд байх тал бий бий. Унаж боссон амьдралын уртад дэргэд минь байж надад хүч сэлбэсэн цөөхөн хэдэн найзын минь нэг. Тиймээс миний амины хэдхэн найзын нэг гэж ярих дуртай. Ингээд харахаар хүн чанартай, нөхөрлөлдөө үнэнч энэ бүсгүй бас их шударга. Зорьсон зорилгынхоо төлөө за тэгээд бусдыг залхтал яринаа хэхэ. Эхлээд ярихад нь хүмүүс үлгэр гэж сонсдог л юм. Гэхдээ тэр үлгэрээ бодит болгож чаддаг нь түүний унаган чанар юм уу даа. Сүүлийн хэдэн жил хармагийг бол чихэнд хоногштол ярьжээ. Одоо эргээд харах нээ Хармагны олон төрлийн цай, хармагтай нэрмэл, хармагны шүүс, хармагтай саван хүртэл хийчихсэн түүнийгээ гадаадын зах зээлд гаргаад эхэлчихсэн явж байна. Үнэндээ бол тэр маш хөдөлмөрч бүсгүй. Тиймээ түүнийг одоо би хармагны Чимгээ гэх болсон шүү.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: