Согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

2020 оны 05 сарын 15

Архи зарахыг хориглосон өдрүүдэд гэмт хэргийн гаралт буурчээ

 

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан. Үүнтэй холбогдуулан улсын хэмжээнд тус өдөр өрх гэр бүлийн хөгжил, хүүхэд бүрийн эрүүл аюулгүй орчинд өсөж торних чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн бөгөөд энэ өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга архи, согтууруулах ундаа зарахыг хориглох захирамж гаргажээ.

Аймгийн Засаг даргын А/556 тоот захирамжаар энэ өдөр аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон байна. 
Гэр бүлийн өдрөөр гэмт хэрэг зөрчилгүй, айл хотлоороо, аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсье.


 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: