Өмнөговь аймгийн түүхэн амжилтаас...

2020 оны 05 сарын 08

No photo description available.

Гурав дахь удаагаа Улсын шилдэг аймаг болоод буй Өмнөговь аймгийн түүхэн амжилтуудаас  танилцуулж байна.

  • 1943 он Өмнөговь аймаг Төрийн дээд шагнал АЛТАНГАДАС ОДОНГООР шагнагдсан.
  • 1976-1978 он Улсын хэмжээнд 3 жил дараалан тэргүүлж, шилжин явах тугийг үүрд хадгалсан.
  • 1999 он Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр хамгийн өндөр рейтингтэй аймгаар шалгарсан.
  • 2011 он Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот”-оор шалгаруулсан.
  • 2012 он Говь нутгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ эрүүл энх, ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх үйлст ТӨВИЙН БҮС-ийн хэмжээнд бусад аймгаа тэргүүлэн “ТЭРГҮҮНИЙ АЙМАГ”-аар шалгарсан.
  • 2013 он Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын нэг боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг үнэлэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсролд ээлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар”-аар шалгаруулсан.
  • 2013 он Говь гурван сайхан уулын Зүүн сайхан ууланд орших “Их тахилгат хайрхан”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ТӨРИЙН ТАХИЛГАТ хайрхан болгож, Төрийн тахилгат хайрханы тэнгэрийг тайх анхны ёслолыг амжилттай зохион байгуулсан.
  • 2015 он Говь нутгийн ажилсаг ард түмний хөдөлмөр зүтгэл, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын үр дүнгээрээ МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ аймаг болсон.
  • 2015-2017 он Монголдоо төдийгүй дэлхийд алдартай хоёр бөхт тэмээнийхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлэн тэмээн сүрэг 130 мянгад хүрч, Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан тэмээг үүлдэр болгон баталгаажуулсан.
  • 2016 он Дэлхийн хоёр бөхт тэмээний генефондыг хадгалж, тэмээний ноосны түүхий эд, экспортын барааны 30 орчим хувийг нийлүүлдэг аймгийн хувьд МУ-ын түүхэнд анх удаа “МОНГОЛ ТЭМЭЭ-999” арга хэмжээг зохион байгуулан, 1108 тэмээг уралдуулж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.
  • 2017 он Олон нийтийн санал асуулгаар ОНЫ ШИЛДЭГ АЙМАГ, ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЙМГААР 3 удаа шалгарсан.
  • 2017 он 21 аймаг, нийслэлийг тэргүүлж Монгол улсын ШИЛДЭГ АЙМАГ болсон.
  • 2018 он Даланзадгад сумын 90 га талбайд хийгдэж буй Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г хүртсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 оныг БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ, салбарын хувьд ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгон онцолсон.
  • 2018 он бүтээн байгуулалт өрнөж, хөгжил дэвшлээр 21 аймгаа тэргүүлж Монгол улсын ШИЛДЭГ АЙМАГ болсон.
  • 2019 он 21 аймаг нийслэлийг тэргүүлж Монгол улсын ШИЛДЭГ АЙМАГ боллоо. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Хөдөө, аж ахуй үйлдвэржилтийн жил”, салбарын хувьд “Соёлыг дэмжих жил” болгон онцолж ажилласан.

Өмнөговь нутгийн хөдөлмөрч, ажилсаг ард түмэн, төрийн төлөөлөл үе үеийн УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлага хамт олонд талархал дэвшүүлье.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: