Сургууль, цэцэрлэгийг 2020.09.01 хүртэл хичээллүүлэхгүй байх өгчээ

2020 оны 04 сарын 08

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр (2020.04.08) хуралдаж байна.

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгүүдийн хичээлийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хойшлуулсан. Тэгвэл Засгийн газраас сургууль, цэцэрлэгийг 2020.09.01 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ

Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байгаа аж.

Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: