“Эерэг хандлага – Ээлтэй орчныг хамтдаа бүтээцгээе” аян эхэллээ

2019 оны 11 сарын 22

Өмнөговь аймгийн ЗДТГ, аймгийн ХХҮГ-аас хамтран зохион байгуулж буй “Эерэг хандлага – ээлтэй орчныг хамтдаа бүтээцгээе” аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газраас бүтээлч ажлыг өрнүүлжээ.

Энд байгууллагын гадна талбайд ХБИ-дэд зориулсан стандарт шаардлага бүхий авто зогсоол, мөн байгууллагын доторх талбайд үйлчилгээ авах өрөө тасалгаа, хонгилын зорчих хэсэгт хөтөч хавтанг хийсэн байна.

Мөн ХБИ-дэд зориулсан тусгай өрөө тасалгааг иж бүрэн тохижуулан байгуулсан юм байна. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг олон нийтийн цагдаагаар ажиллуулахаар болсон юм. Өмнөговь аймгийн ЦГ-аас, аймгийн ОБГ болон БОЭТ-ийн хамт олныг уг аянд нэгдэхийг уриалж, “челленж”-д дуудлаа.

Мэлмий Өмнөговь аймгийн видео сайт-н зураг.

Мэлмий Өмнөговь аймгийн видео сайт-н зураг.

Мэлмий Өмнөговь аймгийн видео сайт-н зураг.

Мэлмий Өмнөговь аймгийн видео сайт-н зураг.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: