Шинэ Соёл, спортын цогцолборын спорт заалны нээлт болно

2019 оны 11 сарын 22

Шинэ Соёл, спортын цогцолборын спорт заалны нээлт 2019 оны 11 дүгээр сарын 22-ний 17 цагт болох тул ард иргэд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мөн аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсаны 95 жилийн ой, шинэ Соёл, спортын цогцолборын спорт заалны нээлтэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан шинэ Соёл, спортын цогцолборын спорт зааланд зохион байгуулагдана.

Бөхчүүд, бөх сонирхогчид өргөнөөр оролцоно уу.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: