БАРИМТ: Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа тогтоол гаргаж, огцорсныхоо дараа өөрийн болгосон Ж.ЭРДЭНЭБАТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

2019 оны 08 сарын 22

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаасаа огцорсон өдөр бол 2017 оны есдүгээр сарын 7-н.

Улмаар тэрбээр дараагийн Ерөнхий сайд томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 256-р тогтоол гэгчийг гаргажээ. Энэ нь түүнийг огцруулснаас ердөө зургаа хоногийн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 13-нд гаргасан тогтоол юм. 

Тогтоол бүрэн эхээрээ өнөөдөр ч Legalinfo.mn сайтад хадгалагдаж байна. Тэгвэл энэхүү тогтоол ямар зорилготой байсныг та бүхэнд дараах баримтуудаар харуулъя.

БАРИМТ 1. Засгийн газрын 256-р тогтоол

Тогтоолын нэг дэх хэсгийн төгсгөлд "Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай" гэжээ.

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Энэхүү тогтоолын хавсралтыг харвал:

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт  ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ-ын мэдээлэл байгааг харж байна. 

Тэгвэл Засгийн газрын 256-р тогтоолоор шинээр олгох шийдвэрт багтсан тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд дараа нь хэний мэдэлд очсоныг та дараах баримтуудаас үзэх боломжтой

 

БАРИМТ 2. Засгийн газрын тогтоол хэрэгжиж XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах талбайн солбилцол:

 

БАРИМТ 3. Тус тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Элбэг Орд" ХХК болохыг та харж байна:

 

БАРИМТ 4. "Элбэг Орд" ХХК нь "Хэрх Илч" компанид тусгай зөвшөөрлөө шилжүүлэх гэрээ хийж ердөө таван сая төгрөгөөр заржээ.

Гэрээ:

 

 

БАРИМТ 5. Ингээд эцэст нь Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа яаран сандран гаргасан тогтоолоор шинээр гаргасан уг тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд өөрийнх нь хувь эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжиж ирсэн байна.

"Хэрх Илч" ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрөл XV-020922 байгааг та бүхэн анзаарч байгаа байх.

 

 

БАРИМТ 6. Тусгай зөвшөөрөл Ж.Эрдэнэбатын эзэмшдэг компанид шилжиж ирсэн баримтууд:

 

 

"Хэрх Илч" компанийн эзэмшлийг та дахин нягтлахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү. 

 

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: