Өмнөговь аймгийн хэмжээнд 18000 хүүхэд хүүхдийн мөнгө авдаг

2019 оны 06 сарын 06

Хүүхдийн мөнгийг өргөдөл гаргасан бүх хүүхдэд олгоно гэсэн иргэдийг төөрөлдүүлсэн мэдээллүүд гарах болсон. 2018 оны 06-р сарын 14-ны өдрөөс хүүхдийн мөнгийг 80% болон 670 онооноос доош оноотой бол хүүхдэд олгоно гэж заасан байдаг. Иймээс өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг олгож байна. Энэхүү 65 асуулт бүхий судалгаагаар 0-1000 оноонд эрэмбэлэгддэг байна. Манай аймагт бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэсэн бичиг тоот албан ёсоор ирээгүй учраас өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшний босго онооноос доогуур багтаж байгаа хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр олгож байгаа ажээ. Өмнөговь аймгийн хэмжээнд 18000 хүүхэд хүүхдийн мөнгө авдаг.

 Ш.Оюун-Ухаан

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: