“ТОМ ТОЛГОЙТОЙ” УУРХАЙД ХУУЛИЙН ДАГУУ ЮМ ГЭЖ БАЙНА УУ?

2019 оны 05 сарын 27

Чойжилсүрэнгээр овоглосон “Саут гоби коэл транс” ХХК нь Гурвантэс сумын нутаг дахь Тост тосон бумбын нуруу, Хөвд, Хуршуут орчмын цэнгэг усны нөөцийн сан бүхий судалгаагаар нотлогдсон усны хагалбар газарт хууль бус аргаар тусгай зөвшөөрөл авч уурхай байгуулан хоёр ам нээж нүүрс олборлон 90 гаруй км газар шороон замаар тээвэр хийж байна. Авто замаар нүүрс тээвэрлэх ёстой, гэтэл шороон замаар тээвэрлэхийн зэрэгцээ бүйлсийг маш их хэмжээгээр хядаж хуссан зам бий болгосон. Уурхайн нэг аманд гадаргын ус маш ихээр хуримтлагдан цүнхээл үүссэн. Уурхай, кэмп орчмыг шороон овоолгоор хамгаалалт хийх ёстой байтал гүнзгий шуудуу татсан нь бас л нэг зөрчил. 
Аймгийн Засаг даргаас уурхайн талаарх мэдээллээ ирүүлэхийг хүссэн албан бичиг явуулсан боловч хариу ирүүлээгүй учир энэ уурхайн талаар аймгийн удирдлагууд болон байгаль орчны дарга, мэргэжилтэн тодорхой мэдээлэлгүй сууна. Саут гоби коэл транс ХХК-ийн “зэрлэгүүд” төрийн байгууллагаас хүргүүлсэн албан хүсэлт, ард иргэдийн шаардлагыг үл тоомсорлон нүүрсний нөөц, уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үнэлгээ, усны дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулж алхам тутамдаа хууль, журам зөрчиж байгаа нь Өмнөговь аймгийн ард иргэд, удирдлагууд, сэтгүүлчдийн дунд хийсэн “Хариуцлагатай уул уурхай” нээлттэй хэлэлцүүлэгийн үеэр илүү нотлогдож байгаа юм. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж 31 заалт бүхий хугацаатай албан шаардлагыг тус компанид хүргүүлсэн байна. 
Ард иргэдийн уулзалт хэлэлцүүлгээр хууль зөрчин дураараа дургиж байгаа энэ компанийн үйл ажиллагааг зогсоох хангалттай олон үндэслэлийг ил болголоо, одоо Мэргэжлийн хяналтын газар буюу төрийн байгууллага л ажлаа хийх үлдлээ. 
“ТОМ ТОЛГОЙТОЙ” УУРХАЙН КОМПАНИД ХУУЛИЙН ДАГУУ ЮМ ГЭЖ БАЙНА УУ? 
Сум орон нутагт нь үйл ажиллагаа явуулж байж ард иргэдийг нь үл тоомслорлон дээрэлхэж уул усных нь амин судсыг нь ханаж байгаа аймшигт үйлдлээ нуухыг оролдсон дураар аашлагч “ЗЭРЛЭГҮҮД”-д Монгол улсын хууль хэзээ үйлчлэх вэ? 
Гурвантэс суманд хангалттай олон уурхай байна, одоо дахиад уурхай нээх ямар ч шаардлага байхгүй, Малчид маань уурхайнхны хэдэн халтар төгрөгний төлөөсөнд нутгаасаа хөөгдөж ЦӨХӨРЧ, МЭГШИЖ БАЙНА! 
ИРЭЭДҮЙДЭЭ УСТАЙ НУТАГ ҮЛДЭЭХЭД МОНГОЛ ТӨР ҮНЭН НҮҮРЭЭ ХАРУУЛАХ Л ҮЛДЛЭЭ...

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: