ХАРИЛЦАН СУРАЛЦАХ АРГА ЗҮЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 05 сарын 14

Хяналт шинжилгээ үнэлгээний ажилтнууд өөрийн сайн туршлагаа бусаддаа түгээн дэлгэрүүлэх, бусдаас суралцах, бусдыг харилцан хүндэтгэх, нэгж ажилтны чадавхийг бэхжүүлэх зорилгоор уг сургалтыг хийж байгаа юм. Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга болон агентлагуудын дотоод ажил, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.
Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын чиг хандлага, бусад аймгийн арга туршлага, харилцан суралцах арга зүй, эерэг харилцаа хандлага гэсэн чухал сэдвүүдээр сургалт үргэлжилж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: