Цасан болон шороон шуурганы улмаас зургаан хүн амиа алджээ

2019 оны 05 сарын 13

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгийн сумдаар болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас зургаан  хүний амь нас эрсдээд байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.  Цаашид ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байгаа аж. Онцгой байдлын ерөнхий газраас  цаг агаарын болон ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр 14.00 цагаас хэвлэлийнхэнд мэдээлэл хийх аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: