Даланзадгад сумын гэр хороолол дахь замыг энэ сард багтаан гүйцээж ашиглалтад оруулна

2018 оны 11 сарын 14

"Бүтээн байгуулалтын жил"-ийн хүрээнд Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Гурвансайхан, Хан-Уул, Их уул гэр хороололд хатуу хучилттай автозам тавьж байгаа. Энэ зун бороо, үер ус ихтэй байсны улмаас авто замын ажил удааширсан.

Эхний ээлжинд энэ 11-р сард багтаан гэр хороолол дахь замыг гүйцээж ашиглалтад оруулахаа гүйцэтгэгч "Дарданговь" ХХК-ийн хамт олон мэдэгдлээ. Харин +5 градуст асфальтан хучилтыг хийдэг ба 2019 оны 3-р сард хатуу хучилттай авто замын асфальтан хучилтыг хийхээр болжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: