Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

2018 оны 11 сарын 14

2018.11.14, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2018.11.14, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 07.56-17.20
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, хувцас хийх, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: