"UMNUGOVI AUTUMN-2018" ДАЛАНЗАДГАДАД БОЛЖ БАЙНА

2018 оны 11 сарын 11

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Хүүхэд хөгжлийн түлхүүр" дэд хөтөлбөрийн хүрээнд "UMNUGOVI AUTUMN-2018" рубик шооны олон улсын зэрэглэлийн тэмцээн өнөөдөр аймгийн төв Даланзадгадад болж байна. Уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь зэрэг аймаг хотуудаас 130 гаруй тамирчин сурагч оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Өнгөрсөн жил Математик мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн нэрэмжит "Говийн ирээдүй -2017" арга хэмжээний хүрээнд рубик шооны тэмцээнийг аймагт зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнийг олон улсын стандартын дагуу зохион байгуулснаараа онцлог байсан юм.

Тэрхүү тэмцээний нөлөөгөөр "UMNUGOVI AUTUMN-2018" тэмцээнд олон хүүхэд оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Манай аймгаас 70 гаруй хүүхэд уг тэмцээнд оролцож, дэлхийн шооны холбоонд нэгдэн, олон улсын түвшинд чансаагаа үзүүлэх боломжийг нээлээ.

Баг тамирчдад амжилт хүсье.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: