ӨДРИЙН ЗУРХАЙ: Охиныхон аль ч салбарт тэргүүлэх байр сууриа бэхжүүлнэ

2018 оны 10 сарын 24

ДОРНЫН ЗУРХАЙ

2018.10.24. Лхагва гараг. Билгийн тооллын 15
Намрын адаг хар нохой сар. Зургаан цагаан мэнгэтэй, Шарагчин үхэр өдөр

  •     Наран ургах шингэх: 07.24-17.49
  •     Үс засуулбал: Өлзийтэй сайн
  •     Барилдлага: Үл зохилдох
  •     Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Ямар ч асуудлыг шийдэхдээ уян хатан байгаарай. Нэг л хувилбар дээр бүү гац. Амжилтад хүрэхийн тулд янз бүрийн замаар явдаг. Хүмүүстэй хамран ажиллавал та бусдад үнэлэгдэнэ.

Үхэр

Тайван өдөр. Яарч, цагтай уралдах хэрэг гарахгүй. Тайвширч, урсгал даган хөвснөөр та дараагийн өдрүүдэд хэрэгтэй эрч хүчээ хуримтлуулна.

Ихэр

Нөлөөгөө өргөжүүлэхэд таатай өдөр. Эргэн тойрондоо өөрийгөө сайнаар харуулна. Өнөөдрийн амжилтынхаа ачаар та урагшаа алхах болно.

Мэлхий

Таныг хэн нэгэн ярилцахаар дуудах юмуу утсаар яриа өрнүүлэх бололтой. Өнөөдрийн яриа ирээдүйд их зүйлд хэрэгтэй. Тиймээс хүмүүсийн сэтгэлд гал асаа.

Арслан

Таны санаа бодлыг бүх хүн сонирхоно. Тулгарах зүйлүүдээс зугтах хэрэггүй. Ийм байдлаар та нөлөөгөө ч бэхжүүлж чадна.

Охин

Аль ч салбарт тэргүүлэх байр сууриа бэхжүүлэхэд таатай өдөр. Хүмүүс таныг хүлээн авахад бэлэн. Ойр дотныхон тань таныг дэмжинэ. Шийдэмгий алхам хийхийнхээ өмнө оюун бодлоо цэгцэл.

Жинлүүр

Ямар ч зүйлд анхааралтай ханд. Сонголт хийх шаардлага тулгарвал алсыг хараарай. Өнөөдөр таны хувьд муугүй өдөр.

Хилэнц

Эргэн тойрноосоо шүүмжлэл сонсч магадгүй. Гэхдээ та шүүмжилж буй хүмүүсийн нүдээр өөрийгөө харна. Өөртэйгөө ажилламаар санагдаж байгаа бол одоо л эхлэх цаг. Шүүмжлэлд эрүүлээр хандах нь маш хэрэгтэй зүйл.

Нум

Үнэ цэнэтэй санаагаар дүүрэн байх өдөр. Өөрөөсөө дүү болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүст гараа сунгах нь танд гайхалтай эрч хүч өгнө.

Матар

Өнөөдөр та маш завгүй байна. Энэ нь харин ч эрч хүч өгч, элдэв хэрэггүй бодол, хий хоосон мөрөөдлөөс холдуулж мэднэ.

Хумх

Өнөөдөр та нууц авьяасаа олж нээнэ. Эргэн тойрны хүмүүсийн үйлдэл танд ашигтай байх болно.

Загас

Өөртөө анхаарч, ойр дотныхноо үл хайхрах бололтой. Хүмүүстэй зөв ойлголцох нь чухал. Үгүй бол гомдол, үл ойлголцлоос зугтах аргагүй.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: