Энэ сард Элсэн манхны баяр болно

2018 оны 09 сарын 12

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын голд "Элсэн манхны баяр" арга хэмжээг 9 сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус аймгийн 9 гайхамшгийн нэг болон уг газар энэхүү баярыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа билээ. "Элсэн манхны баяр" -ын үеэр аймгийн аварга шалгаруулах элсний гар бөмбөгийн тэмцээн, элсэн манхны оргил булаалдах, говь марафон гүйлт, авто уралдаан, элсэн баримлын уралдаан, говийн уянга дууны уралдаан болно. 

Монголын говийн зэрлэг амьтад болон унаган төрхөө хадгалан үлдсэн уудам тэнэгэр газар нутаг байгаль орчин, эко систем болоод алдарт “Хонгорын элс”-ийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэх томоохон зорилгын дор уг арга хэмжээг зохион байгуулдаг юм.  Өнгөрсөн жилийн "Элсэн манхны баяр" -аар элсний баримал урласан нь оролцогчид, жуулчдын анхаарлыг ихээхэн татаж байсан. Энэхүү баримлыг тус аймгийн Ханхонгор сумын уугуул С.Борхүү, түүний хүү Б.Чулуунбаатар нар бүтээж байжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: