Хүүхдээ цахим гэмт хэргээс хамгаалах UNFRIEND хөдөлгөөнд нэгдээрэй

2018 оны 09 сарын 06

Интернет хэрэглэгч, ухаалаг төхөөрөмж хэрэглэдэг хүмүүсийн тоо ихсэх тусам цахим гэмт хэргийн тоо даган өсч байна. 2017 оны байдлаар 299 цахим гэмт хэрэг илрүүлсэн бол энэ оны эхний хагас гэхэд 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс ЦЕГ шат дараалсан ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл "Unfriend" хөдөлгөөн аж. Энэхүү хөдөлгөөнийг Монголын Сурагчдын Холбоо, Монголын Оюутны Холбоо, дуучин Б.Анхбаяр нар дэмжин ажиллаж байна. 

Хүүхдийнхээ фэйсбүүк хаягт танихгүй хүн байвал "Unfriend" хийн уг хөдөлгөөнийг дэмжин, хүүхдийнхээ цахим аюулгүй байдлыг хангахад туслаарай. Хөдөлгөөн өнөөдрөөс эхлэн 20 хоног үргэлжилнэ.

ЦЕГ, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан

- Сүүлийн саруудад үйлдэгдсэн гэмт хэргээс дурдвал, "Эмо нэртэй Фэйсбүүк хаяг нээн 3500 орчим хүүхдүүдийг элсүүлэн амиа хорлох сэдэлд уруу татсан зураг, бичвэр оруулдаг байсныг илрүүлэн, хаягийг хаасан. Одоогоор үүний нөлөөгөөр амиа алдсан тохиолдол гараагүй ч энэ мэт зүйлст эцэг эхчүүд хяналт тавьж, хүүхдийнхээ цахим аюулгүй орчныг бүрдүүлэхэд гар бие оролцох хэрэгтэй. Мөн иргэн Б бага насны охидтой фэйсбүүкээр танилцан, цахим хэлбэрээр үерхэн, 200 гаруй охины нүцгэн зургийг өөртөө цуглуулан мөнгө нэхэн дарамталдаг байсныг илрүүлсэн. Цахим гэмт хэргээс хүүхдээ урьдчилан сэргийлэхэд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарын оролцоо хамгийн чухал тул хүн бүр хүүхдийнхээ фэйсбүүк хаягт хяналт тавихыг зөвлөж байна.

ЦЕГ-аас мэдээлэв

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: