Японд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж хоёр хүн амиа алдлаа

2018 оны 09 сарын 06

Өчигдөр шөнө Японы Хоккайдо аралд 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлж хөрсний нуралт үүссэн тул хоёр хүн амиа алдаж, 32 хүн ор сураггүй болоод байна. NHK-гийн мэдээлснээр 120 хүн гэмтжээ. 10 хүнийг эмнэлэгт хүргэснээс нэг нь хүнд бэртэл авсан гэнэ.

Газар хөдлөлт шөнийн 3.08-д эхэлсэн бөгөөд Саппоро хотоос зүүн өмнөд зүгт 68 км-ийн зайд болжээ. Хоккайдо хотын өмнөд хэсэгт байрлах Ацума тосгон бүхэлдээ уулын хөрсний нурангид дарагдсан байна. Түүнчлэн 2.95 сая айл өрхийн цахилгаан тасарч гал тэрэгний хөдөлгөөн ч саатсан юм.

Японы цаг уурын хүрээлэн цунами үүсэх эрсдэл байхгүй гэж мэдээлжээ. Ерөнхий сайд Шинзо Абэ шуурхай хуралдаж аврах ажиллагааг яаралтай авахыг шаардсан байна. Тэрбээр бидний нэн тэргүүний зорилт бол иргэдийн амь насыг аврах явдал гэсэн юм. 

Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг бөгөөд 6 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн 20 хувь нь тус улсад болдог.

Тухайлбал 2011 оны гуравдугаар сард 9.0 магнитудын хүчтэй газар хөдөлж Сэндай хотын хойд хэсгийг бүхэлд нь цунами нөмөрч 20,000 гаруй хүн амиа алдаж байсан гашуун түүх бий.

 

Эх сурвалж: Guardian

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: