Багш нар давраад байгаа юм уу, ажил хаяад байгаа юм уу, ажиллаад байгаа юм уу?

2018 оны 09 сарын 05

Зөвхөн монголд л багш нарын цалин бага хэмээн эсэргүүцэл үүсээд байгаа юм биш. Жишээ нь, АНУ-ын Техас мужид багш нарын цалин бага тул багш нар 2-3 давхар ажил эрхэлдэг байна. Тэдний жилийн дундаж цалин татвараа өгөөд 30-35 мянган доллар байдаг ажээ. Үнэндээ сүүлийн жилүүдэд багш нарын цалин дунджаар 6100 доллараар өссөн ч тэд үүнийг хангалттай гэж үзэхгүй байгаа юм.

Оклахомад мөн багш нар жилд 40-45 мянган доллар авч байна. Энэ нь тэдний хувьд дэндүү хангалтгүй байгаа тул тэд бас тэмцжээ.

Долларыг 2400 төгрөг гэж үзвэл энэ нь дунджаар 2600 доллар байгаа юм.

Харин Монгол Улсын багш нарын хувьд жилийн цалин нь дунджаар 6.6 сая төгрөг /сарын 550 мянган төгрөг/ байна. Долларыг 2400 төгрөг гэж үзвэл энэ нь дунджаар 2600 доллар байгаа юм. Засгийн газар, БСШУСЯ-наас цалинг нь 8 хувь буюу 44 мянган төгрөг /18 доллар/ нэмсэн боловч энэ нь багш нарт хангалттай санагдсангүй.

Дашрамд дурьдахад, манай улсын сарын дундаж цалин нэг сая төгрөг байдаг. Харин дийлэнх багш нарын цалин дундаж цалингийн 40-60 хувьтай тэнцэж буй юм.

БАГШ НАРЫН ЦАЛИН ХЭДЭЭР НЭМЭГДСЭН БЭ?

Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг, яслийн багш нар ТҮБД-4 гэсэн цалингийн шатлалд ордог. Тиймээс цалин нь 535-600 мянган төгрөг байв.

Засгийн газрын наймдугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр дунд ангийн багш нарын цалинг 8 хувь, бага ангийн багш, цэцэрлэгийн багш нарын цалинг 12 хувь нэмэхээр болсон юм.

Ингээд багш нарын цалин 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэв.

ХЭН НЬ АЖИЛ ХАЯАД, ХЭН НЬ АЖИЛ ХАЯХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ?  

Багш нарын тэмцэл өнгөрөгч 2017 онд хүчтэй өрнөж эхэлсэн билээ. Энгийн багш нараас эхэлсэн энэ тэмцлийн дундуур МҮЭ-ийн Боловсрол шинжлэх ухааны салбар орсноор илүү албан ёсны болсон юм. Улмаар 2017 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “цалинг 50 хувь нэм” гэсэн шаардлагын дор нэг өдрийн ажил хаялт болсон ч дорвитой үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн.

2017 оны гуравдугаар сард “Монголын багш нарын үйлдвэрчний холбоо” гэх байгууллагыг багш нар байгуулав. 

Улмаар 2017 оны гуравдугаар сард “Монголын багш нарын үйлдвэрчний холбоо” гэх байгууллагыг багш нар байгуулав. Энэ нь МҮЭ-ийн холбооноос ангид, өөр байгууллага юм.

Өнөөдрийн байдлаар ажил хаялт зарлаад, салбар яамтайгаа “зөрөлдөөд” байгаа байгууллага нь МҮЭ-ийн Боловсрол шинжлэх ухааны салбарынхан.

Харин багш нарын байгуулсан “Монголын багш нарын үйлдвэрчний холбоо”-ныхон ажиглах байр суурин дээр байгаа бөгөөд ажлаа хийж байгаа юм.

“Хэрвээ МҮЭ багш нараар шоу хийвэл бид Батзоригтой /МҮЭ-ийн Боловсрол шинжлэх ухааны салбарын дарга/ хатуу тэмцэнэ. Ер нь бид МҮЭ-д итгэхгүй байгаа. Биднийг тэмцэл хийх бүрт МҮЭ дундуур орж, бидний тэмцлийг хүчгүйдүүлэх, мохоох, хуваах ажил хийдэг. Тийм болохоор бид тэднийг засгийн газрын халаасанд орсон хүмүүс гэж харддаг” гэж “Монголын багш нарын үйлдвэрчний холбоо”-г үүсгэн байгуулагч Мөнхтуяа ярьж байна.

Мөн тэрээр “Бид бол багшийн цалинг 50 хувь нэмэх цаашлаад 1,6 сая болгох хүртэл тэмцэнэ” гэлээ.

МҮЭ-ийн Боловсрол шинжлэх ухааны салбарт багш нар цалингийнхаа 1 хувийг татвар болгон өгдөг. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын салбарт 27 мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 30 мянга нийт 57 мянга орчим багш цалингийнхаа нэг хувийг МҮЭ-д татвараар өгч байна.

Нэг багш дунджаар 550 мянган төгрөгний цалингаасаа 1 хувь буюу 5500 төгрөг татварт өгдөг гэж бодвол сард 313 сая төгрөг ойролцоогоор МҮЭ-д төвлөрдөг байж болох талтай. "Бүх багш татвараа төлдөг юм уу" гэж асуухад “Шат шатны хороодод татвараа төлдөг, татвар нь тэдний санхүүжилтэд зарцуулагддаг” гэж Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг ярьлаа.

Эцэст нь, багш нарын тэмцэл үргэлжилж байна. Үнэндээ уншигч та бүхэн бүү хэл зарим багш нь ч өөрсдөө тэмцээд байгаа эсэхээ үл мэднэ. Тэдний мэдэх зүйл бол “амьдралд хүрэлцэхгүй цалин, ачаалал нь хэтэрсэн ажил”.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: