Өмнөговь аймгийн хэмжээнд 1608 хүүхэд 1 дүгээр ангид элсэн суралцаж байна

2018 оны 09 сарын 03

2018-2019 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн хэмжээнд 21 сургуульд 12370 сурагч суралцаж буйгаас 1 дүгээр ангид 1608 хүүхэд элсэн суралцаж байна. 

Харин аймгийн хэмжээнд 28 цэцэрлэгт 5175 хүүхэд суралцахаар бүртгүүлжээ. 

Сургууль, цэцэрлэгийн 814 мэргэжлийн багш багшлахаас 172 нь цэцэрлэгийн багш байгаа юм.

Багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг эхчүүд, боловсролын салбарын мэргэжилтнүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлж, сурлага урлаг спортын өндөр амжилтыг ерөөе.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: