Төрсөн ах дүү хоёр шатрын тэмцээнээс медальтай иржээ

2018 оны 08 сарын 30

БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Өмнөговь аймгийн П.Одбаяр захиралтай 5 дугаар сургуулийн 6-р ангийн сурагч Дүүбаярын Мөнхмандах шатрын стандарт төрөлд 6 дугаар байр, Рапид /түргэвчилсэн/ төрөлд 3 дугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан байна.

Мөн Д.Мөнхмандахын төрсөн дүү Д.Дашдондов шатрын Рапид /түргэвчилсэн/ төрөлд амжилттай тоглож 6 дугаар байр эзэлсэн байна. 

Өмнөговь нутгийнхаа төдийгүй улс эх орныхоо нэрийг ОУ-д гарган шатрын спортод амжилт гаргасан ах, дүү хоёр хүүд халуун баяр хүргэе.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: