Өмнөговь аймаг шинэ цэцэрлэгтэй боллоо

2018 оны 08 сарын 30

Сономын Удвалын нэрэмжит Улсын тэргүүний 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгыг хүлээж авах улсын комисс ажиллалаа.

Урлагийн заал, үзэсгэлэнгийн танхимтай 2 давхар шинэ цэцэрлэг 2018-2019 оны хичээлийн жилд хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн боллоо.

Суварган говь ХХК барилгын ажлыг гүйцэтгэсэн ба Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хоорондын хамтын ажиллагааны Говийн оюу хөгжлийг дэмжих сан бүрэн санхүүжүүлсэн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: