Улсын начин Ш.Дарханбатад нутгийн зон олноос Land cruiser-200 автомашин, 4 өрөө байр бэлэглэлээ

2018 оны 08 сарын 27

Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний баяр наадмаар амжилттай сайхан барилдаж МУ-ын начин цол хүртсэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Ш.Дарханбатад нутгийн зон олон цолны мялаалга наадам зохион байгууллаа. 

Энэ үеэр  "Land cruiser-200" маркийн автомашинаар, орон нутгийн өмчит "Таван толгой" ХК Улаанбаатар хотод 4 өрөө байр, УИХ-ын гишүүн Л.Энхболд 10 сая төгрөг тус тус бэлэглэж наадамчин олны өмнө гардуулан өгч амжилтыг нь мялаалаа. 

Улсын начины наадамд улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Л.Гантулга, Б.Даваа-Очир, Д.Анар, Б.Сумъяа тэргүүтэй улс аймгийн цолтой 64 бөх зодоглов. Өмнөговийн нийт нутгаар хур бороо дараалан орж цаг дэлгэрч өнтэй сайхан намар болж байгаад хүн бүрийн сэтгэл тэнэгэр нутаг ус байгалиараа гоёж байна. 

Говьчуудыг бөхийн босоо цагаан хийморь үргэлжид ивээж байх болтугай. Хурай, хурай, хурай.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: