Мал угаах зөөврийн тоног төхөөрөмжтэй боллоо

2018 оны 08 сарын 17

Хөдөө аж ахуйн салбарын “Хангайн” бүсийн зөвлөгөөний үеэр бог мал угаах үзүүлэх сургалт, бод малын ариутгалын шүршилт зохион байгуулагдаж, ХХААХҮЯ-наас МАЛ УГААХ ЗӨӨВРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨӨМЖ-ийг аймгийн ХХААГ-т хүлээлгэж өглөө.

Бог малын паразит өвчнийг бууруулж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, бог малыг халдваргүйжүүлэх зорилготой юм.

Ажиллах горим нь тухайн угаалгын тунг малын мэргэжлийн эмч нар зааврын дагуу тааруулж хийх бөгөөд тоосролтгүй, ажиллах хугацаанд бог малыг бүрэн умбуулж, чанартай оруулахад анхаарч ажиллана. 

Энэхүү тоног төхөөрөмжийг ирэх жилээс 15 сумдад хүргүүлж мал угаах, бог малын ариутгал, халдваргүйтгэлийг хийж хэвших юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: