Орон нутагт дутагдалтай мэргэжлийн тэтгэлэгт шинээр 60 оюутан хамрагдлаа

2018 оны 08 сарын 15

Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт өнгөрсөн жил 102 оюутан хамрагдсан. Тус оюутнуудын сургалтын голч дүн, гэрээнд заасан хэрэгжилтийг үндэслэн 2018-2019 хичээлийн жилд 62 оюутны гэрээг сунгалаа.

Мөн шинээр 60 оюутныг тэтгэлэгт хамруулан, сургалтын төлбөрийг санхүүжүүлэх гэрээ хийгдэж баталгаажлаа.
Төрөлх говь нутгийнхаа хөгжлийн төлөө сайн сурч, чанартай боловсон хүчин бэлтгэгдэж нутаг орноо хөгжүүлэх их үйлсэд амжилт хүсье.

Өмнөговь ЗДТГ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: