Дорнын зурхай

2018 оны 04 сарын 30

Өнөөдөр хаврын адаг Улаан луу сар Гурван хөх мэнгэтэй Хар луу өдөр

Аргын тооллын: 2018.4.30, Даваа гараг

Билгийн тооллын: 16
Наран ургах шингэх: 05.38-20.02

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Эл өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: