“Хамтын ажиллагаа – ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР” нээлттэй өдөрлөгөө Манлай суманд амжилттай зохион байгууллаа.

Бид түнш сум болох Өмнөговь аймгийн Манлайд “Хамтын ажиллагаа – ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР” нээлттэй өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Манай өдөрлөгт оюутан, сурагчдаас эхлээд 550 гаруй иргэн оролцож, компанийн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, хүний нөөц, сургалт, байгаль орчны мэдээлэл авахаас гадна танин мэдэхүйн мэдээлэл, сургалтад хамрагдлаа. Манлай сумын ЗДТГ-аас манай гэрээт компаниуд болох Даян контракт майнинг, Ханбогд Хурдад орон нутгийн иргэдийг олноор ажлын байраар хангадагт талархаж, мөн Оюу толгойн Орон нутгийн харилцааны хэлтэст сумын нийгэм, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулдгийг үнэлэн талархал гардууллаа. Өдөрлөгт маань оролцож, бидэнтэй хамтран ажилласан Манлай сумын удирдлагууд, ханган нийлүүлэгч компаниуд болон бусад бүх оролцогч, Манлайчууддаа баярлалаа. Нөгөөдөр буюу 11-р сарын 23-ны өдөр
Сэтгэгдэлүүд: